Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол гарлаа

2018-02-8 Дорнод

Дорнод аймгийн Хэрлэн сумын  327 дугаар цэргийн ангид тогоочоор ажилладаг 45 настай, эмэгтэйд боом өвчний шинж илэрчээ.

Тэрбээр байнга түүхий махтай харьцдаг байна. Одоогоор өвчтөний биеийн байдал дунд зэрэг, баруун чихний дотор талд шархтай, цэврүүтэй, чих хавдартай, биеийн халуун 37.2 хэм байна.

Өвчтний нян харах шинжилгээгээр Грам (+) савханцар харагдаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа ажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.