Хоёр сая гаруй мал төллөнө

2017-03-9 Архангай

Архангай аймагт 19 сумын 17,000 малчин өрхийн таван сая мал өвөлжсөн, багагүй хэсэг нь сум дамжин, зарим нь хил залгаа аймгийн нутагт оторложээ.

Энэ хавар Архангай аймаг хоёр сая 137.000 толгой хээлтэгч малаас 80 гаруй хувийг буюу 1.6 сая гаруй төл авна гэж тооцож байна. Хээлтэгч малыг ангилж үзвэл гүү 109.000, ингэ 446, үнээ 221.000, эм хонь нэг  сая 98 мянга, эм ямаа 609.000 байна.

Төл малаа анхнаасаа ихэрлүүлэн авч байгаа архангайнхны хувьд энэ хавар болж өгвөл төлөө 100 хувьд хүргэж авахаар зорьж байна. Ийм ч учраас малчидтайгаа ойр байж, ялангуяа залуу малчиддаа зөвлөгөө өгч ажиллаж байна.

О.Батцэцэг

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.