Архангай аймагт тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа

2017-02-15 Архангай

Архангай аймагт гарсан хонины цэцэг өвчний улмаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа.

Архангай аймгийн Өгийнуур, Хашаат суманд өнгөрөгч 11-р сарын дундаас хонины гоц халдварт цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэмтэй байсан. Малын гоц халдварт өвчнөөр өвчилсөн малыг зориудаар устгаж, вакцинжуулалт хийснээс 21 хоногийн хугацаанд дахин өвчлөл илрээгүй байна.

Ийм учраас орон нутаг, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үнэдслэн Өгийнуур суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг аймгийн Засаг даргын 2017 оны а/48 дугаар захирамжаар энэ сарын 9-ний өдрөөс, Хашаат суманд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж, хяналтын пост, ариутгалын цэгүүдийг татан буулгажээ.

Өгийнуур, Хашаат мөн Өлзийт сумын нийт 500.000 орчин малыг вакцинжуулжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.