ТАЙШИР АЛТАЙ СТАНЦ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Засгийн газраас энэ онд Тайшир Алтай станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн сард талууд төслүүдийн санхүүгийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан аж.

Нийтдээ 14 сая еврогийн санхүүжилтээр энэхүү төсөл хэрэгжинэ.  Говь-Алтай аймгийн Алтай хот нь 20000 гаруй хүн ам ажиллаж амьдардаг. Гэвч одоо ашиглаж байгаа усан хангамжийн эх үүсвэр нь хүн амын ундны усны стандартыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Иймээс төсөл нь аймгийн төвийн 20 гаруй мянган хүн амыг цэвэр ундны усаар хангах зорилготой юм байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.