НҮБ-ын Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Говь-Алтай аймагт ажиллалаа

2022-04-26 Говь-Алтай

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон мэргэжилтнүүд тус аймагт ажиллаж орон нутгийн бодлого, төлөвлөлт болон “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Уулзалтаар Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан эрүүл мэндийн хүндрэлээс сэргийлэх, ТORCH халдварын шинжилгээг хийх, “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, Өсвөр үеийнхнийг оролцуулах замаар амьдрах ухааны боловсрол олгох асуудалд анхаарлаа түлхүү хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.

Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд 2018 оноос хойш НУБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр:

-Ундны усны худгийн ажил- 14

-Халуун ус бүхий ажил-6

-Стандарт ариун цэврийн байгууламжийн ажил-21

-Гадна ариун цэврийн байгууламжийн ажил-9

-Бага оврын бохирын байгууламж-1

-Усны шүүлтүүр, тоног төхөөрөмжийн ажил-8

-Эмнэлэгт-10 ажил

-Сургуульд-15 ажил

-Цэцэрлэгт-12 ажил

-Сумын төвд-22 ажил хийсэн тухай ЗДТГ-аас уулзалтын үеэр танилцуулав.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.