Коронавируст халдварын үеийн сэргийлэлтийн сургалт болж байна

2020-10-23 Говь-Алтай

Коронавируст халдварын үеийн сэргийлэлт ба сувилахуйн тусламж үйлчилгээний шийдэл сэдэвт сургалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.

Уг сургалт энэ сарын 22-23-нд болсон бөгөөд үүнд аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, зооноз өвчин судлал төв, сум өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 160 гаруй ажилтан хамрагдав.

Сургалтаар сувилахуйн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангах эрсдэлээс сэргийлэх сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж орчин үеийн ололт амжилттай танилцах өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг онцолж байлаа.

Мөн харилцан туршлага мэдээллийг солилцуулж эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар сувилагч мэргэжилтнүүдийн эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.