ГОВЬ-АЛТАЙ: Хүн амын сүүний хэрэгцээний 68 хувийг дотооддоо хангаж байна

2022-10-25 Говь-Алтай

 

Говь-Алтай аймгийн тариаланчид 2022 онд 1416,6 га талбайд тариалалт хийсэн ба талбайн хэмжээ өмнөх оныхоос 34 га-гаар нэмэгдсэн байна.

Үүнээс 330 га-д үр тариа, 84 га-д хүнсний ногоо, 49 га-д төмс, 125 га-д жимс, жимсгэнэ, 827 га-д ногоон тэжээл тариалжээ. Ургац хураалт урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 1189,9 га-аас 2541,3 тн ургац хураан авч, одоогоор 87 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, үр тариа 269 га-аас 311 тн, төмс 42,9 га-аас 235 тн, хүнсний ногоо 65 га-аас 381 тн, ногоон тэжээл 718 га-аас 1487 тн, жимс, жимсгэнэ 95 га-аас 127,3 тн хураан авсан тухай аймийн ЗДТГ-аас мэдээллээ.

Говь-Алтай аймаг 2021 оны жилийн эцсээр 2,9 сая толгой мал тоологдож, жилд 358.8 мянган толгой мал 56,575 сая литр сүү үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээт махыг 100 хувь, сүүний бэлтгэлийг 68 хувиар тус тус дотооддоо хангаж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.