ГОВЬ-АЛТАЙ: Нас баралтын 30,5 хувийг хорт хавдар эзэлж байна

2022-10-27 Говь-Алтай

 

Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 226 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10-аар буурсан байна.

Тэдгээрийн 58 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 69 буюу 30,5 хувийг хорт хавдрын, 28 буюу 12,4 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

2022 оны эхний есөн сарын байдлаар нийт 193 216 үзлэг хийснээс:

-20,3 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг,

-63.5 хувь нь өвчний учир амбулаторид,

-4.7 хувь нь идэвхтэй хяналт,

-9.4 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг,

-2 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байгаа аж.

Мөн хугацаанд түргэн тусламжийн 9093 дуудлага хүлээн авч үйлчилснээс 1791 буюу 19,7 хувь алсын дуудлага, 207 буюу 2.3 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд халдварт өвчний 6521 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1673 тохиолдол буюу 10000 хүн амд 300.9-аар буурчээ. Энэ нь коронавирусын халдвар буурсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 6420 буюу 98.5 хувийг коронавирусний халдвар эзэлж байна.

Аймгийн хэмжээнд 2022 оны эхний есөн сарын байдлаар 11 төрлийн 6521 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин халдварт өвчний нас баралтын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба гурав нь коронавирусний халдварын, нэг нь сүрьеэгийн шалтгаантай хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.