ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн Засаг дарга худалдаа эрхлэгчдийн саналыг сонсож, бодлого шийдвэрээ танилцууллаа

2023-01-30 Говь-Алтай


Есөнбулаг сумын бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй аймгийн Засаг дарга өнгөрөгч 28-ны өдөр уулзаж санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат аймаг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй онцлох ажлууд, 2023 онд улс, орон нутгийн төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг танилцуусан юм.

Үүний дараа аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цаг үеийн асуудлаар болон “Алтайн малчдын түншлэл-88” төслийн явцын талаар мэдээлж Малчид нэгдэж байгаа “Сайн туршлага”-ыг онцлон хувьцаат компани байгуулан битүү зах байгуулах шийдэлд хүрвэл 3 дугаар сургуулийн ард газрын асуудлыг шийдвэрлэж, гадна тохижилтыг хийх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн үеэр аймгийн Засаг даргын гаргасан санаачилгыг дэмжиж цаг алдалгүй бүх төрлийн үйлчилгээний цогц төв, захыг төвлөрүүлсэн бүтээн байгуулалтыг хамтдаа бий болгох саналуудыг хэлсэн юм. Түүнчлэн бизнес эрхлэгчид аймгийн удирдлагуудаас асууж хариулт авлаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.