Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 320 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

2021-09-27 Говь-Алтай

Энэ талаар Говь-Алтай аймгийн БСУГ-ын дарга Г.Эрхэмбаяраас тодруулахад “Есөнбулаг суманд 320 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо. Одоогоор гадна тохижилтын ажлыг хийж байгаа ба цэцэрлэгийн зүгээс шинэхэн сурагчдын элсэлт, бүртгэлээ зохион байгуулж, сургалтаа эхлүүлэхэд бэлэн болсон.

Аль болох өөрсдийн боломжоор хүүхдүүдээ авах болно. Цэцэрлэгийг гэр хороолол дунд барьсан нь эцэг эхчүүдэд хүүхдээ авахад дөхөм болж байна. Мөн энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 45 хүний ажлын байр бий боллоо” гэлээ.

Ийнхүү 320 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсноор Есөнбулаг сумын Сургуулийн өмнөх боловсролд ажиллаж буй багш нарын ачааллыг бууруулах замаар сургалтын чанарыг ахиулж, хүүхэд хөгжих таатай орчныг бүрдүүлэх боломжтой боллоо. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд одоогийн байдлаар 12 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.