Говь-Алтай аймгийн гэрийн тусгаарлалтад 2251 иргэн байна

Говь-Алтай аймагт гэрийн тусгаарлалтад нийт 2251 иргэн байгаа тухай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Тодруулбал, тус аймагт 11 дүгээр сарын 11-нээс эхлэн Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад орсон. Одоогоор нийт 2251 иргэн байгаа бөгөөд тэдгээрийн 2174 нь энэ сарын 1-нээс хойш ирсэн иргэд байгаа ажээ.

Түүнчлэн энэ сарын 1-нээс хойш Улаанбаатар хот болон бусад орон нутгаас 2174 иргэн ирсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар нийтийн тээврээр 217, хувийн тээврийн хэрэгслээр 79 нийт 296 иргэн иржээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.