Говь-Алтайд 500 гаруй иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулжээ

2020-12-30 Говь-Алтай

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас гэрийн ажиглалтад байгаа иргэд, Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, тохижилт үйлчилгээний ажилчид, банкны теллерүүд, үсчин, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн  худалдагч зэрэг 411 иргэнээс COVID-19-ийн илрүүлэх шинжилгээ авчээ.

Мөн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд, эмчлүүлэгчид, амьсгалын замын халдварын шинжтэй өвчтөнүүдийг хамруулан нийт 500  гаруй иргэдээс тандалт авлаа. Шинжилгээг журмын дагуу тээвэрлэн ЗӨСҮТ-д илгээсэн байна.

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.

Үүнд, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1 дүгээр сарын 6-ныг хүртэл сунгаж, Улаанбаатар хотоос ирж байгаа ачаа тээврийн үйл ажиллагаа болон зөвшөөрөлгүй зорчиж байгаа хөдөлгөөнд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг зохицуулах зорилгоор 3 хяналтын постыг үргэлжлүүлэн ажиллуулж байна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.