Говь-Алтайд 201 өрхийн 8304 толгой мал шүлхийгээр өвчилжээ

2022-01-27 Говь-Алтай

Говь-Алтай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Нэгдүгээр сарын 25-ны байдлаар Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт, Жаргалан, Төгрөг, Дэлгэр суманд шүлхий өвчнөөр 8304 толгой мал оношлогдсон тухай тус аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Гоц халдварт шүлхийгээр өвчилсөн 8304 толгой малын 8073-н шинж тэмдэг нь арилсан бол 66 малыг устгалд оруулаад буй. Мөн нийт 516576 толгой малыг вакцинжуулаад байна. Малын гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг он дуустал зогсоож, аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг бүрэн зогсоосон билээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.