Говьсүмбэрт нэгдсэн эмнэлгийн 6 ажилтан, 30 өвчтөнийг тусгаарлажээ

Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр өчигдөр (2021.01.30) баталгаажсан. Тухайн иргэн нэгдүгээр сарын 29-нд нийслэлээс Сайншанд руу ирэх замдаа 14.00-16.00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн байна. Тиймээс Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос өнөөдөр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Онцгой комиссын нарийн бчигийн дарга, хошууч Батболд,  тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Одмэдэээл хийлээ.

Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од “Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 63 хүнийг гэрт нь тусгаарлаж хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар “Гоё амтат зоог” хоолны газарт ижил цагт хооллож таарсан. Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, мэс заслын тасагт 30 өвчтөн, 2 эмч, эрүүл мэндийн 4 ажилтан тусгаарлалтад орсон. Эдгээр хүмүүс долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад байна. Зөвхөн 2, 3 дахь өдөр эргэлт оруулна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ хоолны порцыг нэмж, өдөрт 5 удаа хооллоно. Тиймээс ар гэрийнхэн нь эмнэлэг рүү заавал хоол оруулах шаардлагагүй.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 91 хүнээс шинжилгээ авч, өчигдөр ХӨСҮТ рүү илгээхэд хариу нь сөрөг гарсан. Эхний шинжилгээний хариу сөрөг гарлаа гээд тайвшрах асуудал биш. 6-7 хоногийн дараа давтан шинжилгээ авч түүний үр дүнгээр хязгаарлалтын ажлыг зохион байгуулах ёстой. Ойрын хавьтлаар тогтоогдсон иргэд 14 хоног гэрийн дэглэмийн хязгаарлалтыг мөрдөнө.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдлыг оролцуулан түргэвчилсэн шинжилгээгээр 13 орчим мянган иргэн, PCR шинжилгээнд 5000 орчим хүнийг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн хэмжээнд гэрийн хязгаарлалтад 175 хүн байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим тасгуудын үйл ажиллагаа ийнхүү хязгаарлагдаж байгаа учраас онцын шаардлагагүй бол иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн хязгаарлалтын дэглэмд 175 хүн байна. Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумдаас манай аймагт ирж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэн олон бий. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэд өөрийн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах зохицуулалт хийлээ” гэв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.