Говьсүмбэрт коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэл байгааг түргэвчилсэн үнэлгээ харууллаа

 

Аймаг орон нутгийн түвшинд коронавирусийн халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн  гуравдахь шатны үнэлгээг хийжээ.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчидтай хамтран үнэлгээг Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийсэн бөгөөд коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх “өндөр” гэж тодорхойллоо. Түргэвчилсэн үнэлгээний дүн болон эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг гаргаж аймгийн Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.