В.Рэнцэндорж: Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

2017-09-12 Говь-Алтай

Говь-Алтай аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн арга хэмжээ зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор “Цаг үе-Үйл явдал” буландаа аймгийн Засаг даргын орлогч, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ажлын хэсгийн ахлагч В.Рэнцэндоржийг урин оролцуулж цаг үеийн мэдээ мэдээллийг авлаа.

-Сайн байна уу. Манай аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж байна. Уг сургуулийн талаарх ерөнхий мэдээллийг уншигчдад маань өгнө үү?

Алтайчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Онцгой байдлын ерөнхий газар, Говь-Алтайаймгийн ЗДТГ-тай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг өнгөрөгч сарын 8-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрүүдэд болж байна. Өнгөрсөн Бямба гараг буюу энэ сарын 9-ний өдөр аймгийн Засаг даргын захирамж гарч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Энэхүү сургалт өнгөрсөн тавдугаар сард болох байсан боловч цаг хугацааны хувьд хойшилж энэ сард зохион байгуулагдаж байгаа юм. Аймгийн хэмжээнд Гамшгийн хуулийн дагуу тэр тусмаа гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолдтөрийн албан хаагч, аж ахуй нэгжүүд ямар үүрэг оролцоотой, хэрхэн яаж оролцох тухай сургалтыг зохион байгуулж байна.Хамгийн гол нь аймгийн хэмжээнд гамшигт нөхцөл байдал тохиолдвол авах арга хэмжээний тухай тодорхой сургалт,сурталчилгааг хийх нь чухал.Энэхүү Гамшгийн иж бүрэн сургуульд төрийн болон аж ахуй нэгжийн 1000 гаруй алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Манай аймаг газар хөдлөлтийн эрсдэлийн бүсэд хамаардаг. Тиймээс ч газар хөдлөлт болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай сургууль дадлага хийгдэж буйгаараа онцлогтой юм.

-ОБЕГ-аас хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой байдлын коммисын бие бүрэлдэхүүн хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

ОБЕГ-ындэд дарга,Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 8-ны өдрөөс  эхлэн ажиллаж, сургуулилтын дадлагын явцад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэхцаашлаадорон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхааран ажиллажбайна.

-Сургуулийн үеэр ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах вэ?

Аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”- ийг цагийн байдлын өгөгдлийн дагуузохион байгуулж байна. Мөн тусарга хэмжээний үеэр Есөнбулагсумын 11 мянганиргэн, Тайширсумын иргэдийг нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн үеийн аврах ажиллагааны сургууль дадлага, хээрийн эмнэлгийн дэлгээзэрэг арга хэмжээгдууриалган үзүүлэх аврах ажиллагааны дадлага сургуулийг хийнэ.

-Энэхүү сургууль өмнө нь Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан ба Мөрөн хотын нүүлгэн шилжүүлэлтэд нийт 37 мянган иргэнээс 32 мянган иргэнийг хамруулсан гэгддэг. Есөнбулаг сумын иргэдийг 13-ны өдөр нүүлгэн шилжүүлнэ. Үүнд ард иргэдийг хамруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Төрийн үйлчилгээг иргэддээ цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх нь төрийн албан хаагчдын үүрэг.Энэхүү сургууль бол Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ юм. Хамгийн гол нь хийж буй ажлынхаа ач холбогдлыг иргэдэд зөвөөр ойлгуулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ дашрамд Есөнбулаг сумын нийт иргэд, ААН байгууллагууд иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн, нүүлгэн шилжүүлэлтэнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ярилцсан: Э.Нарангэрэл

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.