БНХАУ-ын 31 иргэнийг түр тусгаарлах байр руу шилжүүлэв

2020-08-19 Дорнод

Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн Хятадын 31 иргэний тусгаарлалтын эхний хугацаа дуусаж, өчигдөр түр тусгаарлах байр руу шилжүүлсэн байна.

“Чойбалсан” зочид буудалд тусгаарлагдаж байсан дээрх иргэдийг 14 хоногийн хугацаанд түр тусгаарлах байранд байлгаж ажиглах юм. “ДБЭХС” ТӨХК дээр бэлдсэн түр тусгаарлах байр руу өчигдөр орой цагдаагийн хамгаалалт дор нүүлгэн шилжүүлсэн гэж Онцгой комиссоос мэдээлэв. Дээрх иргэд станцын 50 мегаваттын өргөтгөлд ажиллах юм. 

Станцын өргөтгөлийн ажлыг Хятад, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж,  Хятадын “ТВЕА групп тендерт шалгарсан байдагӨргөтгөлийг БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая америк долларын зээлээр10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж босгох аж. Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөөс гадна нийтдээ 250 гаруй хятад ажилчид ажиллуулах юм байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.