Аймаг, сумдын хэмжээнд нийт 113 хүн ажиллаж байгаа аж. Сумдын сонгуулийн хороо нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Аймгийн хэмжээгээр 105 санал авах байрны үйл ажиллагаа жигдэрсэн. Нийт санал авах байранд 683 зохион байгуулагч ажиллаж байгаа аж.
Сонгуулийн ажлыг зохион байгуулахад ямар нэгэн зөрчил гараагүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Гэхдээ Бөмбөгөр суманд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны гэрийг дайрсан асуудал гарсан аж. Үүнийг аймгийн Цагдаагийн газар шалгаж буй юм байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.