АРХАНГАЙ: “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2022-08-30 Архангай

 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалыг хууль бусаар олборлохоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Экологийн цагдаагийн алба, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа хамтран энэ сарын 22, 23-ны өдөр хийжээ.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд MV-017316 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сэншивэе Монгол” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөг холбогдох байгууллагаар батлуулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт зэрэг нь байхгүй, гэрээ батлагдаагүй байхад хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн учир ажиллаж байсан техник хэрэгслийг зогсоосон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11.2.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.