Архангай: Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян үргэлжилж байна

2022-11-17 Архангай

 

БОАЖ-ын сайдын 11 тоот албан даалгаврын дагуу Архангай аймгийн Цэцэрлэг сумын Мухар Хужирт, Хануйн рашааны эрүүл ахуйн бүсэд байгаа стандартын шаардлага хангахгүй 18 нүхэн жорлонг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Уг ажилд ЗДТГ-аас түрэгч ковш, хогийн машин зэрэг 2 техник, БОХУБ, Хонгорж, Хужирт, багийн засаг дарга нар, Байгаль хамгаалагч нар, эрүүл мэндийн төвийн ариутгалын сувилагч, дүйцүүлэх цэргийн албан хаагч зэрэг 9 хүн ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.