АРХАНГАЙ: Монгол Улсын “Шилдэг залуу мэс заслын эмч” Архангай аймгаас тодорлоо

2022-10-25 Архангай

 

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Бөөр шээсний замын мэс засалч, Эмнэл зүйн Анагаах ухааны магистр Эрдэнэбаатарын Балжинням Монгол Улсын 2022 оны “Шилдэг залуу мэс заслын эмч”-ээр тодорчээ.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа ба энэ хугацаанд 10 гаруй судалгааны ажил хийж, хэвлийн хөндийн мэс засал, бөөр шээсний замын мэс заслаар мэргэшсэн юм. Сүүлийн таван жилд 1400 гаруй хагалгаа, 3350 гаруй үзлэг, оношилгоо хийжээ.

Мэс заслын ахлах зэрэгтэй Э.Балжинням эмч тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд 2018 оноос дурангийн мэс заслыг орон нутагтаа нэвтрүүлэн хэвлийн хөндийн дурангийн 5 нэр төрлийн мэс засал, бөөр шээсний замын 12 нэр төрлийн мэс заслыг шинээр нэвтрүүлэн хийгээд байгаа юм.

Монголын мэс засалч нарын холбооны XIV чуулганаар Эрдэнэбаатарын Балжиннямыг Монгол Улсын “Шилдэг залуу мэс заслын эмч”-ээр тодруулж, шагналыг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав гардуулжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.