АРХАНГАЙ: Бөөр шээсний зам, эрэгтэй нөхөн үржихүйн эрхтэнд хорт хавдрын тохиолдол 14 гарчээ

2022-11-30 Архангай

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Бөөр шээсний зам, Эрэгтэйчүүдийн кабенитаар энэ сарын байдлаар нийт 913 хүн үзүүлж, тусламж авчээ. Нийт үзлэгийн 101 тохиолдол буюу 11 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, үлдсэн 89 хувь нь өвчний улмаас үзүүлсэн байна. Бөөр шээсний зам, эрэгтэй нөхөн үржихүйн эрхтэнд хорт хавдрын тохиолдол 14 гарчээ.

Эрэгтэйчүүдийн 45-65 настай тохиодол 35 хувь байгаа бол 65-аас дээш настай 38 хувь, 25-45 настай 12 хувь, 0-24 насны 15 хувь кабенитаар үзүүлжээ.

Өвчлөлийн хамгийн элбэг тохиолдох түрүү булчирхайн томрол, түүнээс шалтгаалсан зовиур хамгийн их буюу 26.9 хувьд нь тохиолдсон бол түрүү булчирхайн үрэвсэл 8,6 хувьд, бөөр шээсний замын чулуужих эмгэг 8.7 хувьд, бөөр шээсний замын халдвар 11.2 хувьд тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, 40 настай эрэгтэйчүүдийн 10 орчим хувь нь, 50 насны эрэгтэйчүүдийн дунд 20 орчим хувь буюу нас ахих тусам эрэгтэйчүүдийн цэвэршилт, тэр дундаа түрүү булчирхайн хоргүй томролт зонхилон тохиолдож байгааг аймгийн НЭ-ийн эрэгтэйчүүдийн кабинетийн бөөр шээсний зам, эрэгтэйчүүдийн мэс заслын эмч Э.Балжинням хэлж байна.

Энэ оны тавдугаар сард ЭМЯ-ны дэмжлэг санхүүжилтээр нийт 200 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, багажаар хангагдаж УНТЭ-ийн Урологий Андрологийн төвийн багтай хамтран бөөр шээс замын дурангийн мэс заслыг нэвтрүүлж, түрүү булчирхай, давсаг, шээдэг сүвний дурангийн 7 төрлийн мэс заслийг шинээр нэвтрүүлэн, хэвшүүлээд байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.