Өгийнуур сумын сургуулийн 1 тэрбум 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай дотуур байрны барилгын ажил зогсоод 4 жил болж байна. Уг нь энэ онд 169,0 сая төгрөгийн санхүүжилт тавигджээ. Гүйцэтгэгч компаний хэлснээр хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг зарцуулсан гэлээ.
Одоогийн байдлаар байрны 8 өрөөнд 76 хүүхэд амьдарч байна. Нэг орон дээр 2-3 хүүхэд унтаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын энэ байдлаас болж хүүхдүүд зутарч, улмаар эрх нь зөрчигдсөөр байна.
Эх сурвалж: “Архангай медиа групп”-ын Өгийнуур сум дахь сурвалжлагч Д.Ганчимэг
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.