Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 320 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

2021-09-28 Архангай

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн барилга 960 хүүхдийн хүчин чадалтай ч 2200 гаруй сурагч хичээллэж байжээ. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай урлаг, спорт заал, номын сан, хоолны заал бүхий өргөтгөлийг барьсан юм. Тус хичээлийн байр ашиглалтад орсноор 1-5 дугаар ангийн 1000 гаруй сурагч шинэ байранд хичээллэх боломж бүрджээ.

1923 онд байгуулагдаж байсан Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ой 2023 онд тохионо. Өдгөө математик, англи хэлний гүнзгийрсэн сургалттай улсын тэргүүний лаборатори сургууль болж өргөжин тэлсэн тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 135 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

Архангай аймаг нь 21 аймгийн хэмжээнд боловсролын чанараараа 7 дугаар байрт жагсдаг. Өнөөдрийн байдлаар Архангай аймагт Цэнхэр, Төвшрүүлэх, Өлзийт, Чулуут, Хашаат, Хайрхан, Цэцэрлэг, Цахир зэрэг сумдад хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.