Архангай аймгийн Хүмүүн цогцолбор шинэ байртай болно

2019-01-3 Архангай

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолборын хоёрдугаар сургуулийн хичээлийн шинэ байр энэ онд улсын төсвөөр баригдаж эхэлнэ. Тус барилга нь 960 хүүхдийн суудалтай томоохон бүтээн байгуулалт болох юм. Харин барилгын ажлыг бүтэн жилийн хугацаанд барьж дуусгаад, 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тус сургуулийн захирал Н.Гэрэлчулуун болон бусад албаны хүмүүс барилгыг барих газрын байршил, техникийн нөхцөл бусад асуудалтай газар дээр нь танилцлаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.