Архангай аймгийн Хангай сумын төвөөс урд зүгт 21 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Дашрамд, газар хөдлөлт өчигдөр 19.25 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.