Архангай аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2021-11-3 Архангай

Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайд 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаар Газар хөдлөл судлалын Цэцэрлэг салбарын эрхлэгч Ц.Отгонмаагаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн эсэхийг ойролцоо сумдын иргэдээс тодрууллаа. Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрээгүй бөгөөд учирсан хохиролгүй байна. Өмнө нь Хангай суманд энэ хэмжээний газар хөдлөлт бүртгэгдэж байгаагүй” гэлээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.