Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулав

2020-05-26 Говь-Алтай

Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /УЦУОШТ/-өөс хөрсний угтвар чийгийг нэмэгдүүлж, бэлчээрийн ургамал сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг амжилттай зохион байгуулжээ.

Тодруулбал тавдугаар сарын 22-нд УЦУОШТ-ийн мэргэжилтнүүд нутгийн өмнө болон баруун өмнө хэсгээр орж ирж буй процесст нөлөөлж орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр үүлэнд нөлөөлж тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулжээ. Ингэснээр Цээл 23.0 мм, Эрдэнэ 20.0 мм, Баянтоорой 15.0 мм, Цогт 9.0 мм, Чандмана 4.0 мм, Аж богд 3.0, Бугат 2.0 мм, Гуулин 1.0мм, Есөнбулаг, Тонхил 0.5мм, Шарга 0.4 мм, Халиун 0,1 мм бороо, Ажийн нуруу, Алтай өвөр говиор их хэмжээний цас оржээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.