АЛТАЙ ХОТЫН ОРОН НУТГИЙГ СУДЛАХ МУЗЕЙГ НЭРЭМЖИТ БОЛГОСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДЛААГ ОНЦЛОВ

Аймгийн орон нутгийг судлах музейг Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит байсныг сольж, УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Дашдоржийн нэрэмжит болгон өөрчилсөн мэтээр ташаа мэдээлэл сошиалаар зарим нэгэн хүн тарааж, ард иргэдийг төөрөгдүүлж байгааг залруулж Аймгийн орон нутгийг судлах музей мэдэгдэл гаргалаа. Тус музей аль нэг алдартны музей биш бөгөөд -Байгаль газарзүй -Түүх угсаатан – Шашин – Бахархал хүндэтгэлийн гэсэн дөрвөн тасагтай. Бахархал хүндэтгэлийн тасагт Ч.Лодойдамба, П.Жасрай, Ж.Авхиа, Ш.Жадамбаа, Т.Баатар, Ц.Дашдорж гэх мэт тус орон нутгаас төрөн гарсан алдартнуудад холбогдох эд өлгийн болон баримтат өвийн зүйлс дэлгэгдсэн байдаг ажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.