Аймгийн ахмадын хорооны даргаар Ц.Данзансодов сонгогдов

Аймгийн Ахмадын хорооны ээлжит VII бага хурал болж ахмадын хорооны шинэ удирдлагууд сонгогдон ажлаа хүлээн авлаа. Хуралд 50 төлөөлөгч оролцохоос 47 төлөөлөгч буюу 94 хувийн ирцтэй хуралдаж 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн урилгаар аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Баясгалан нарын хүндэт зочид оролцлоо.

Хэлэлцсэн асуудлууд:

1. Аймгийн Ахмадын хорооны дарга Ш.Адъяадоржийн эрхийн хугацаандаа хийсэн ажлын тайлан цаашид тавих зорилт илтгэл
2. Аймгийн Ахмадын хорооны шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөл
3. Аймгийн Ахмадын хорооны дарга, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгох
Хурлаас Ш.Адъяадоржийн тайланд үнэлэлт өгч, дүрмийг баталж тогтоол гаргав. Аймгийн Ахмадын хорооны даргад Д.Амарсайхан, Ц.Данзансодов нэр дэвшиж санал хураалт явуулахад Ц.Данзансодов 26, Д.Амарсайхан 21 хүний санал авч Ц.Данзансодов аймгийн Ахмадын хорооны даргаар сонгогдов. Мөн удирдах зөвлөлийг есөн, хяналтын зөвлөлийг гурван  хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон батлав.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.