Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл

Өчигдөр Нийслэл

 

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн VI хороо, Дашчойлин хийдийн ард байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга. Тус обьект эмийн 1952 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.

Тэгвэл тус барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, Ж.Хатанбаатар нар ямар ч төлбөргүй одоог хүртэл ашиглаж байгааг болиулж, нийслэлээс барилгыг өчигдөр шөнө /2025.04.15/ 00:00 цагт албадан чөлөөллөө.


Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг Ж.Хатанбаатар болон тус үйлдвэрт амьдарч байгаа айл өрхөд хүргүүлсээр байсан. Өнөөдрийг хүртэл барилгыг суллаагүй учраас албадан чөлөөллөө. Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл” гэв.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.