Жил бүрийн хавар, намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс байгаль орчин, эдийн засагт их хэмжээний хохирол учирдаг. 2016 онд улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн улмаас 14 аймагт 138 удаагийн ой хээрийн түймэр гарч, 31,3 мянган га ой, 3,2 сая га хээр түймэрт өртөж, байгаль экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд гурван удаагийн ой, хээрийн түймэр гарч, 5,7 га талбай шатсан. Цаг үеийн байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж, нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллагуудад хэрэгжилтийг зохион байгуулж байна.89065
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.