УИХ-ын гишүүд ээ, төсвийн буруу бодлогоо засч, ард иргэдийг төлөөлж төрийн эрх барилцах үүргээ хэзээ хэрэгжүүлж эхлэх юм бэ

1 цагийн өмнө slider


УИХ-ын гишүүн асан, судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна.

Парламентын засаглалтай Монгол улсад УИХ-ын үйл ажиллагаа нь “УИХ-аас гарсан шийдвэр нь Монгол Улсын хөгжлийг хааш нь хөтлөсөн бэ? тодруулбал УИХ-аас гаргасан шийдвэр нь ард,иргэдийн амьдралд ямар үр дүн авчирсан бэ? УИХ нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлүүлэхийн ЗГ-ыг хэр сайн шахаж, хяналт тавьж ажилласан бэ?”гэсэн хоёрхон том үзүүлэлтээр дүгнэгддэг. Мэдээж үүнээс ч олон үзүүлэлтээр ч дүгнэх боломжтой. Ардчилсан, зах зээлийн эдийн засагтай, хуулийн болон парламентын засаглалтай оронд Төр,засаг ард түмнийг удирдана гэж ярих нь ихээхэн хоцрогдсон ойлголт. Харин улс орны хөгжлийг төрийн бодлогын шийдвэр нь хааш нь хөтлөх вэ? гэдэг нь чухал. Тодруулбал төр, засгийн ажлын үндсэн чиг үүрэг нь иргэдийн ажиллаж, амьдрах таатай, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэх юм.

Гэтэл төр, засаг долоон хоног бүр л ТӨК-иудын удирдлагын холио солио луйврын асуудал ярина. Одоо болиоч ээ, ЗГ аж ахуй бизнесийн ажилд хутгалддаг хоцрогдсон ажлаасаа татгалзсан нь дээр гэж хэлэх байна! Бусад хөгжилтэй орныг судлаасай! Тэгвэл өнөөдөр “Ард иргэдийн амьдрал нь ам.доллартай харьцах төгрөгийн ханшны огцом бууралтаас улбаатай төгрөг худалдан авах чадварын уналт,инфляц ба юмны өсөлт, өндөр зээлийн хүү зэрэг гурвалсан дарамтанд тэсэхийн аргагүй” болж байна. Энэ байдал нь сүүлийн 10 жилд сонгуулийн мөчлөг бүрээр (УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх болон сонгуулийн жил ) төсвийн зардлыг 25-35 хувиар арай дэндүү огцом тэлж ирсэнтэй шууд холбоотой нь судалгаагаар тогтоогддог. ЗГ төсвийн зардлын их хэмжээгээр тэлэхэд Монголбанк(МБ) нь мөнгөний нийлүүлэлтээ өсгөнө, энэ өсгөлт нь инфляцийг өдөөж, инфляц өсөөд ирэхээр, МБ энэ инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөдөг үр дүнд арилжааны банкны зээлийн хүү өндөр хэвээр буюу 24 хувь болон түүнээс дээш хувьтай байна.

Энэ хүү нь бүс нутагт хамгийн өндөрт орж байна. Тухайлбал МБ нь 2026 оны эхний хагас жилд гэхэд л 2025 оны бүтэн жилд нийлүүлсэн мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлжээ. Ийм байдлаар инфляцийг өдөөснөөс болж одоо хүнсний инфляц нь 30 %-д ойртсон гэх. 2020, 2021, 2024 онуудын сонгуулийн жилд мөнгөний нийлүүлэлт, түүнчлэн төсвийн зарлдлыг ихээр тэлж,цалин тэтгэвэрийг нэмсэнээр хэрэглээ огцом өсч, дараа жилд нь ₮-н ам$-тай харьцах ханш огцом унаж, инфляци өсдөг загвар давтагдсаар иржээ. Одоогийн байдлаар ЗГ-ын УИХ-д 2027 онд төсвийн зарлагыг 32.3%-иар тэлэх хуулийг өргөн барьсан.Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийн өсөлт,энэ төсвийн зардлын тэлэлт хоёр нь хоорондоо уялдана байх. Энэ байдлыг “сонгуулийн мөчлөг( улс төрийн шинж чанартай)-ийг дагасан төсөв санхүү, мөнгөний бодлого (procyclicality)” гэж үздэг. Ямар ч байсан МБ нь 2026 онд инфляцийг УИХ-аар батлуулсан хүрээнд байлгах, ₮-ийн ханшны тогтвортой байдлыг хангах гэсэн 2 үндсэн ажлаа олигтой хийж чадсангүй. Үүнийг нь УИХ нь хэрхэн дүгнэхийг нь харах л үлджээ. Цаашид Монгол улс сонгуулийн мөчлөгт зориулсан төсвийн урсгал зардал буюу засгийн газрын зардлыг огцом тэлдэгийг зогсоож төсвийн тогтвортой байдлын хуулиа мөрдөж,өмнө нь баталсан төсвийн хүрээний үзүүлэлтүүдээ өөрчлөхгүй байх шаардлагатай болж байна. Мөн МБ-ны улс төрөөс хараат бус бие даасан байдлыг чангатгаж, удирдлагад нь улстөрчдийн тавиул биш, мэрэгжилдээ үнэн ч олон түмний амьдралын чанарыг нэн тэргүүнд тавих ёс зүйтэй хүнийг томилдог болмоор байна. Үүнээс гадна улс төрийн шалтгаантай мөнгө, санхүүгийн бодлогоос урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож, үүнийг хуульчлах хэрэгтэй болсон байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эдийн засаг жил бүр өссөн, ₮-өөр илэрхийлсэн нэрлэсэн ДНБ( nominal GDP) 4.3 дахин өссөн, төсвийн зарлагыг 4.5 дахинаас илүү тэлж, иргэдийн цалин, тэтгэврийг сонгууль дөхүүлэн нэмж ирсэн ч яагаад иргэдийн амьжиргааны чанарын түвшин бараг хэвэндээ, зарим үзүүлэлт нь доошилсон байна вэ? Энэ нь хамгийн анхаарал татсан асуудал юм. Тэгвэл өнгөрсөн 10 жилд ₮-ээр илэрхийлсэн ДНБ-ний бодит өсөлт ( real GDP) 1.6 дахин л нэмэгдсэн. Энэ ₮-ээр илэрхийлсэн 4.3 дахин өссөн нэрлэсэн ДНБ( nominal GDP) болон ₮-ээр илэрхийлсэн 1.6 дахин өссөн бодит ДНБ (real GDP) хоёрын зөрүү нь юу юм бэ? гэж бодох байх! Энэ зөрүүг ерөнхийд нь инфляц болон юмны үнийн өсөлт гэж үздэг. Тухайлбал 2026 он орсноор сүүлийн 5 жилийн инфляцийн өсөлт 2022 он 15.2% 2023он 10.3%, 2024он 6.2%, 2025 он 8.6%, 2026 он (эхний 8сар) 13%-ийн өсөлттэй байна.Эндээс харахаар энэ МБ нь үүрэгт ажлаа хэрхэн биелүүлж ирсэн нь харагдах байх.Энэ МБ арай дэндүү байна даа. Эндээс харахад сонгуулийн өмнөх жил төсвийн зардлыг ихээр тэлсээр ирсэн нь хуримтлагдсаар дараагийн жилүүдэд инфляцийг хөөрөгдсөөр ирсэн байна гэж дүгнэгдэх байх. Ам$-оор илэрхийлсэн, нэрлэсэн ДНБ( nominal GDP) нь 2.27 дахин өссөн бол, ам$ илэрхийлсэн бодит ДНБ( real GDP) нь 1.54 дахин өссөн байдалтай. Үүгээр зогсохгүй 1 иргэнд ногдох ам$-ээр илэрхийлсэн бодит ДНБ нь 46 орчим% буурчээ. Ийм л учраас 126 гишүүнтэй УИХ-аас “сүүлийн 8 жил буруу явуулж ирсэн, ард иргэдийг залилан хуурсан байдалтай, тэдний амьдралын чанарын өсөлтийг зогсоосон болон уруудуулсан, баян ядуугийн ялгааг ихэсгэж ядуурлыг нэмэгдүүлсэн, эсрэгээр эрх баригч намын дарга улстөрчид болон тэдний тойрон хүрээлэгчдэд ээлтэй, төрөөс олон тэрбумтаныг төрүүлдэг” төсөв, санхүү, мөнгөний, ТӨК-иудын засаглалтай холбоотой” бодлогыг засахыг шаардаж байгаа юм. Яаж засах вэ? гэвэл их энгийн 2027 оны төсвийн зарлагын тэлэлтийн 32.3%-ийг 2027 оны төлөвлөсөн ДНБ-ний өсөлтийн 5.8% хүртэл бууруулах. Үүнээс хэтрүүлвэл алдаа давтагдаж ард, иргэдийн амьдралыг дахин туйлдуулсаар байх болно. Тэр төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэрийг нэмж болно. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй. Гэхдээ энэ нэмэлт нь 1 жилийн дотор инфляцад идэгдээд дуусах нь тодорхой байна. Инфляц өндөр байхад төсвийн урсгал зардлыг огцом тэлэх нь инфляцийг хурдасган өрдөж, үндэстэнээрээ хохирьё гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Иймд ЗГ нь УИХ, мөн УИХ дахь цөөнх “төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэрийг нэмүүлэхгүй байна гэдэг тулгалт” бурангуй бөгөөд балмад үйлдэл болов уу. Энэ нэмэлтийг төсвийн зардлыг тэлж шийддэг бурангуй аргаараа биш, одоо байгаа төсвийн үр ашиггүй, үрэлгэн зардлыг бууруулах, хэмнэх замаар бүрэн шийдэх боломжтой. Тухайлбал хөгжилтэй чинээлэг орнууд жижиг том цахилгаан станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байна, сургуулийн өмнөх боловсрол болох цэцэрлэгийн 50-60% (бидний байнга жишээ татдаг Солонгос, Япон)-ийг нь хувийн хэвшил нь бүрэн авч явж байна, эмнэлгийн барилга шинээр барих шаардлагагүй,одоо байгаа эмнэлэгүүдээ орчин үежүүлж эмч, сувилагч нарынхаа цалин хангамжийг сайжруулах хэрэгтэй байна, ингэхгүй бол тэд гадагш явсаар байх болно. Нөгөө ЭМДС болон НДСангийн хөрөнгийг намынхаа хулгайчдаас авчирч чадах хүн нь Эрүүл мэндийн сайд хийх учиртай болов уу? Ийм үед УИХ болон Засгийн газар нь Бүтцийн Өөрчлөлт болон Эдийн Засгийн шигэчлэлийг олон улсад байдаг сонгодог загвараар нь хийж төсвийн буюу ЗГ-ын урсгал зардлыг бууруулах, хэмнэх нь хамгийн зөв шийдэл байдаг.Тухайлбал, 20 яамыг үсрээд 14 яам болгох бүрэн боломж бий.

Монгол Улс нь Хятад, ОХУ, Солонгос, Япон, Герман зэрэг улсуудтай эдийн засгийн томоохон чухал харилцаатай. Тэгээд эдгээр орны ихэнхэд нь Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам(ЭЗХАҮЯ) гэсэн ЗГ-ын бүтэц эсхүл ижил төстэй бүтэц байдаг. Иймээс эдгээр улсууд хоорондоо харилцахад хялбар байдаг гэдэг. Монгол Улс ч гэсэн ЭЗХАҮЯ-тай болоод энэ бүтцээ 12-16 жил хадгалахад, Монгол Улсын хөгжилд маш их түлхэц болно гэж үзэж байна. ЭЗХАҮЯ-нд одоогийн ЭХЯ, АҮЭБЯ, Эрчим хүчний яам, Зам тээврийн хөгжлийн яамыг нэгтгээд салбаруудыг нь дэд сайд нарт хариуцуулах.Харин дэд сайд нар салбарын туршлага, мэрэгжилтэй УИХ-ын гишүүн байх учиртай. Монгол Улсад ч үүнийг хуулиар хориглосон зүйл байхгүй. УИХГишүүн дэд сайд байх нь мөрийн хөтөлбөрийн амлалтаа ухамсарлах учраас илүү хариуцлагатай байдаг. Юуны төлөө 126 гишүүнтэй болсон билээ! Монгол Улсад МАН-ын, эсхүл АН-ын эдийн засаг гэж байх учиргүй. Тэгвэл өнөөдөр эрх баригч МАН-ын ЗГ-ын газрын залууст өнөөг хүртэлх эдийн засаг, төсөв ба санхүү, мөнгөний буруу бодлогыг засч иргэдийнхээ бодит орлогыг жил бүр өсгөдөг бодлогыг гаргах боломж нээлттэй байна. УИХ дахь цөөнх АН-д ч ийм боломж байна. АН-ын бүлэг эдгээр бодлогуудаар өөрийн бүрэн бие даасан хувилбар( Mon­golian alternative bugdet 2027 , Opposition DP in Parliament)-ыг гаргаж олон нийтэд танилцуулах учиртай. Үүгээр зогсохгүй хэрэв АН-д 2028 оны сонгуульд ялах чин сэтгэлтэй бол 2035 он хүртлэх урт хугацааны эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны чанарыг дээшлүүлэх үндсэн зорилтуудыг тоон үзүүлэлтийг, жил бүрээр ( KPI key performance indicator), дунд болон урт хугацаагаар (КGI key goal indicator) гаргаж одооноос танилцуулах. Тэрнээс асуудлыг шийдэх өөрсдийн хувилбаргүй ,аар шаархан, дэл сул шүүмжлэл бол хол явахгүй болсон.

ДООРХ ТАЙЛБАРУУДААС 126 ГИШҮҮНТЭЙ УИХ-ААС “СҮҮЛИЙН 8 ЖИЛ БУРУУ ЯВУУЛЖ ИРСЭН, АРД ИРГЭДИЙГ ЗАЛИЛАН ХУУРСАН БАЙДАЛТАЙ, ТЭДНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАРЫН ӨСӨЛТИЙГ ЗОГСООСОН БОЛОН УРУУДУУЛСАН, БАЯН ЯДУУГИЙН ЯЛГААГ ИХЭСГЭЖ ЯДУУРЛЫГ НЭМЭГДҮҮЛСЭН, ЭСРЭГЭЭР ЭРХБАРИГЧ НАМЫН ДАРГА УЛС ТӨРЧИД БОЛОН ТЭДНИЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ, ТӨРӨӨС ОЛОН ТЭРБУМТАНЫГ ТӨРҮҮЛДЭГ”ТӨСӨВ, САНХҮҮ, МӨНГӨНИЙ, ТӨК-ИУДЫН ЗАСАГЛАЛТАЙ ХОЛБООТОЙ БУРУУ, АЛДААТАЙ БОДЛОГЫГ ЗАСАХЫГ ШААРДАЖ БАЙГАА ЮМ.

Энэ хүндрэлтэй цаг үед иргэд өдөр бүр суралцан хэрсүүжсээр байна. Энэ 10 жил( 2026 он орсноор)-д МУ-ын эдийн засаг ДНБ-ээр тооцоход 57%-иар, төсвийн зардал 4.5 дахин, экспорт 3.2 дахин, төрийн эдийн засаг дахь оролцоо 70%-д хүрч, улсын төсвийн зардалд эзлэх урсгал зардлын хэмжээ 80%-д ойртож Төр Үнэхээр Данхайсан байна. Төр ийнхүү ТОМОРСНООР хувийн хэвшлийн орон зай хумигдаж, авилгал өсч, ядуурал нэмэгддэг нь доорх тайлбараар нотлогдож байна. Төр ийнхүү ТОМОРСНООР эсрэгээр иргэд, айл өрхүүдийн амьжиргааны түвшин хэрхэн уруудсан байна вэ? Авилгалын индекс 80-р байрнаас 124-т орж 44 байраар ухарсан, ам$-тай харьцах ₮-н ханш 46 орчим %-иар буурч төгрөгийн худалдан авах чадвар 52%-иар унаж, өргөн хэрэглээний бараа( инфляц тооцоход ашигладаг мах, гурил, бензин, цахилгаан, дулаан, орон сууц гм сагсны бараа үйлчилгээний үнэ)-ны үнийн түвшин 2.1 дахин нэмэгдэж, импортын өргөн хэрэглээний салпитик( амны цаас), шүдний оо зэрэг бараа( зарим нь сагсны бараанд ордоггүй)-ны үнэ дунджаар 3 дахин нэмэгдсэн, ам$ илэрхийсэн дундаж цалин (2016 оны 3 сая₮-н цалин 1,540 ам$ байсан бол, өнөөдөр 830 ам$) 46 %-иар тус тус буурчээ. Үр дүнд нь Данхар төрөөс олон тооны тэрбумтан төрж, олон улсын хэмжээнд авилгалын үзүүлэлт муудаж, баян хоосны ялгаа нэмэгдэж, авдаг цалин нь амьжиргааны зардалд нь хүрэхгүй учир олон залуус гадагш дайжин, 10 Монгол хүний 5 нь нэн ядуу, ядуувтар амьдрах болсон байна. Түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө цалин тэтгэврийг нэмсэн ч, энэ нь 2025 болон 2026 оны буюу өнөөгийн инфляцид бүрэн идэгдэж дуусаад хасах болжээ.Төр,засгийн энэ явуургүй,доороо хий эргэсэн, ухарсан ажлыг “Муу хүний ажил 13 дахин” гэдэг онч үгээр зүйрлэх нь тохиромжтой болов уу? Энэ байдлыг Дэлхийн банк “2025 онд эдийн засгийн өсөлт нь 6.9 %-тай байсан ч, энэ өсөлтийн ашиг тус өрхүүдэд хүртээмж муутай байна.Өрхийн бодит орлогын өсөлт нь удааширч, өндөр инфляци нь энэ орлогын өсөлтөнд дарамт болж байна” гэж дүгнэсэн байна. Нийт иргэддээ хүртээмж муутай эдийн засгийн өсөлтийг эрх баригч намын улс төрч дарга нар, тэдний тойрон хүрээлэгчдэд ээдтэй эдийн засгийн өсөлт гэдэг гэх. 2026 оны өнөөгийн байдлаар инфляц 13%-д хүрсэнээр өрхийн бодит орлого 5% -иар уначихсан байна. Энэ инфляцийн өсөлтөнд шатахууны тасалдалт, үнийн өсөлтөөс улбаалсан тээврийн зэрэг зардлын өсөлт, мөн дулааны үнийн өсөлт нь ороогүй байгаа. Тэгээд УИХ нь өөрөө баталсан 2026 оны эдийн засаг, төсвийн бодлогыг зорилтонд хүргэж хэрэгжүүлж чадаагүй ЗГ, түшнчлэн мөнгөний бодлогоо өөрийнх нь саналаар батлуулсан ч инфляцийн голч нь дахин нэмэгдэж, ₮-н ханшны тогтвортой байдлыг хангаж чадаагүй МБ-ны ажлыг дүгнэж, шаардлагатай бол хариуцлага ярьдаггүй юм уу? УИХГишүүдийн тухайлбал УИХ-ын ажлыг олон улсад хэрхэн дүгнэдэг талаар дээр ярьсан. Сүүлийн 10 жилийн эдийн засаг,төсөв, мөнгөний бодлого буруу явж ирсэнээр Улсын төсвийн зардал 4.5 дахинаас илүү нэмэгдэж, эдийн засаг дахь төрийн оролцоо бүс нутагтаа тэргүүлж, төсвийн урсгал зардал нь төсвийн нийт зардлынхаа 80%-д хүрсэн, 2016 онтой харьцуулахад ЗГ-ын гадаад цэвэр өр 2026 онд 2.7 дахин, 2027 оны төсвийн төслөөр 3.2 дахин нэмэгдэхээр байна. ЗГ-ын гадаад өр нэмэгдэх нь зээлийн хүү нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхээс гадна, МУ-сад бол эргүүлж гадаад валютаар нь төлөх үед ам$-тай харьцах ₮-н ханшны уналтаас асар их алдагдалыг хүлээдэг. Энэ алдагдалын хэмжээг тооцож байгаа байгууллага байгаа юм уу? Лав хэдэн их наяд₮-өөр хэмжигдэх байх. Гэтэл энгийн иргэд, айл өрх талдаа бол ₮-н ам$-тай харьцах хашны бууралтаас улбаалж ₮-н худалдан авах чадвар уначихсан, өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин өсчихсөн, зээлийн хүү өндөр хэвээр, өнөөгийн өндөр инфляцаас болж айл өрхийн бодит орлого 5%-иар буурчихсан, 13%-ийн өнлөр инфляц нь орлого багатай иргэдэд илүү хүнд тусч, улмаар орлого багатай давхаргыг нэмэгдүүлж, дундаж орлоготой давхрагыг нимгэлсээр байна. Тэгэхээр 126 УИХГишүүн тодруулбал УИХ-ын шийдвэрийн биелэлт нь маш тааруу байдалтай байна. Өөрөөр хэлбэл УИХГишүүдийн “ улс, нийт иргэдийн эрх ашгийг дээдэлнэ” хэмээх тангараг

биелэлээ олохгүй байна. Нөгөө талаас УИХ нь ЗГ болон МБ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж 2026 оны үндсэн буюу эцсийн зорилтоо гол үзүүлтүүдээр нь хэрэгжүүлүүлэхэд ( KGI key goal indicator)шахан шаардаж ажиллуулж чадаагүй гэсэн дүгнэлтэнд хүрнэ байх. Дээр дурьдсан УИХ-ын гаргасан шийдвэрийг ЗГ нь хэр хэрэгжүүлсэн болохыг олон улсад Government Effectiveness буюу Засгийн газрын үйл ажиллагааны үр ашиг гэх үзүүлэлтээр хэмждэг. Энэ үзүүлэлт нь товчхондоо “засгийн газар УИХ-ын болон өөрийн гаргасан бодлогуудаа хэр үр дүнтэй хэрэгжүүлж, иргэддээ төрийн үйлчилгээг хэр сайн үзүүлж байгааг” харуулдаг үзүүлэлт юм. Гэтэл энэ үзүүлэлт 2017 онд 41%-тай байсан бол 2025 онд 34% болж даруй 7%-иар буурчээ. 2026 онд энэ үзүүлэлт сайжраагүй явж байна.Энэ үзүүлэлтээр 2025 оны байдлаар Япон 96.7%, Өмнөд Солонгос 90.6%, Хятад 73.6%, Казахстан 57.1%, Вьетнам ойролцоогоор 56%, Монгол Улс 34 %-тай л байна. Монгол улсын энэ үзүүлэлт 50%-иас доош байгаа нь тун дааруу дүн авч байнагэсэн үг. Дараагийн УИХГишүүд гол нь олонхын бүлгийн гишүүд, олонхын ЗГ-ын ажлыг хэмждэг үзүүлэлт нь Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийн үзүүлэлт ( Public Investment Efficiency Gap) юм. Энэ үзүүлэлт 2016 онд 54%-тай байсан бол 2025 онд 41% болж даруй 13%-иар буурч, олон улсын хэмжээнд энэ үзүүлэлтээр сүүл мушгиж байна. Энэ үзүүлэлт 2026 онд дордох уу гэхээс дээрдэхгүй нь тодорхой байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийн үзүүлэлт нь ийм муу байгаа нь ЗГ улсын төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээгээ ач холбогдлоор нь ЭРЭМБЭЛЭХГҮЙ-гээр УИХ-д өргөн барьж ирсэнтэй шууд холбоотой. Эрэмбэлэх нь хамгийн чухал зүйлээс эхлэн хязгаарлагдмал цаг хугацаа, хүн, мөнгө, бусад нөөцийг хуваарилах тухай аргачилал юм. Тухайлбал төсвийн хөрөнгө оруулалтан дээр эдийн засгийн үр өгөөж, нийгмийн үр өгөөж, төсвийн тогтвортой байдал, зардал ба үр дүнгийн оновчтой байдал, эдийн засгийн аюулгүй байдал гэсэн хүчин зүйлүүдийг ашиглаж эрэмбэлдэг. Ер нь хөгжилтэй орны иргэд парламентийн гишүүдийнхээ ажлыг тэр

тойрогт хийгдсэн хөрөнгө оруулалтаар бараг дүгнэдэггүй .Иймээс л “төрийн мөнгөөр буюу таны татварын мөнгөөр эмнэлэг сургууль зам барилга барьж өглөө гэж улс төрчдийг магтах нь таны мөнгийг гаргаж өгсөн АТМ-ийг магтахтай адил юм” гэсэн онч үг гарсан байх. Иймд баахан тууз хайчилдагаа зогсоож хоригломоор байна. Сөрөг хүчний ажлыг ардчилсан, хөгжилтэй орнуудад олонхын ЗГ-т хянал тавьж, бодлого өрсөлдүүлэн алдааг нь засч чадаж байсан уу?

ТӨР ТОМОРСНООРХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОН ЗАЙ ХУМИГДАЖ, АВИЛГАЛ ӨСЧ, ЯДУУРАЛ НЭМЭГДСЭН НЬ НОТЛОГДОЖ БАЙНА. ИРЭХ ОНЫ УЛСЫН ТӨСӨВ НЬ 2027 ОНД МОНГОЛ УЛСЫН “895 МЯНГА” ОРЧИМ ӨРХИЙН ХЭТЭВЧ( ОРЛОГО) ЗУЗААРАХУУ? ЭСХҮЛ ДУНДАРАХУУ ГЭДГИЙГ ШИЙДДЭГ.

Хууль зөрчсөн улс албан тушаалтантай болон төрийн албан хаагч, хууль сахиулах байгуулагын ажилтан, ТӨК-иудын удирдах ажилтан зэрэг хүмүүстэй холбогдох хуульд заасан хүрээнд хариуцлага хүлээлгүүлж чадсана уу зэрэг үзүүлэлтээр хэмждэг. Тэрнээс юун хамтарсан ажлын хэсэг, ундааны улаан ногоон лазаар дохиулж асуудлыг дэмжиж барих. Энэ бол улс төрийн ёс зүй тун тааруу байгааг харуулна байх! Харин нь ЗГ төсвийн хуулийг боловсруулахдаа цөөнхийн гишүүдийн тойрогт ялгавартай хандсан байвал ҮХ зөрчсөнд тооцогдож холбогдох сайдыг огцруулах асуудал зүй ёсоор тавигддаг. 2027 оны улсын төсөвт “ДЦС-3”-ын дэргэд 300 Мвт-ын “ДЦС-6” барина. “ДЦС-3”-ыг засварлан шинэчилж, олон жил гацсан 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна” гэж тусгасан гэж ойлгосон. Хэрэв энэ станц барих ажлыг өвддөггүйгээр нь улсын төсвөөс санхүүжүүлж,төрийн өмчит компаниудыг шинээр байгуулж нөгөө тавиулуудаараа удирдуулах гэж байвал маш буруу гэж хэлэх байна. Өнөөгийн хөгжилтэй, хуулийн засаглалтай зах зээлийн эдийн засагтай орнууд эрчим хүчний салбар дахь аюулгүй байдлын болон төрийн хяналт зохицуулалтаа “цахилгаан эрчим хүч дамжуулах гол сүлжээгээрээ” дамжуулан хийж байна. Энэ дамжуулах сүлжээг бүсчилсэн байдлаар төрийн өмчит хувьцаат компаниуд менежментийг нь хийж байна. Одоо тухайлбал царилгаан эрчим хүч дамжуулах гол сүлжээний тогны алдагдал нь хүндэрчихсэн гэж бичигддэг энэ ажлаа төр, засаг хиймээр байна. Энэ компаниудад нь гадны хөрөнгө оруулалт бараг байдаггүй. Тэрнээс нийт эдийн засаг тэлэхийн хирээр жил бүр 10 гаруй %-иар өсч буй эрчим хүчний хэрэглээ жил бүр 10 гаруй %-иар өсч байхад тэр олон цахилгаан станцыг төр өөрөө барьж авч явна, менежментийг нь хийнэ гэвэл, үүн шиг бүтэхгүй зүйл байхгүй. Сэргээгдэх эрчим хүчний станцад маш цөөхөн хүн ажилладаг, дэвшилтэд технологийн нүүрсний цахилгаан станцад харьцангуй цөөн хүн ажилладаг, ялангуяа нүүрсний хий ашигладаг цахилгаан станцууд хүн хүч бага шаарддаг. Түүнчлэн бүх төрлийн бүх оврын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцуудыг бол гадаад, дотоодын хувийн хэвшлийн, их том оврынх бол төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдэж менежментийг нь хувийн хэвшлээр хийлгэж ирсэн туршлага байна, одоо бол улам эрчимжиж байна. Харин нь урт хугацааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай маш сайн гэрээний загвартай байх шаардлагатай. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой. Ингэснээр эрчим хүчний түүхий эдээр баялаг болон сэргээгдэх эрчим хүчний үүсвэр ихтэй Монгол улс эрчим хүч экспортлогч орон болох бүрэн боломжтой. Харин ЗГ гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нь чухал үзүүлэлт байх болно. Цаашид Оюу толгойн гэрээ шиг хөрөнгө оруулагч компанитай байгуулах гэрээнд ЗГ-ын гишүүн улстөрчөөр гэрээнд гарын үсэг зуруулдгаа зогсоох хэрэгтэй. Угаасаа мэрэгжлийн бус байж юу нь ч гэрээнд гарын үсэг зурах дуртай юм бэ дээ!Эс тэгвээс дуусашгүй маргаан болж үргэлж энэ маргаанд нь тусгаар тогтносон орны ЗГ үргэлж холбогдон чирэгдэх нь утгагүй байна.Оюутолгой компаниас 2027 онд 3 тэрбум₮-н ноогдол ашиг авахаар болсон нь энэ ЗГ-ын сайн ажлуудын нэг нь мөнөөсөө мөн.Одоо зэсийн үнэ 2.3 дахин, алтны үнэ 3 дахин илүү нэмэгдчихсэн учраас ноогдол ашиг тавьж

эхлэх хугацаа энэ хэмжээгээр богиносон наашлах нь ойлгомжтой байх. Уг нь 2010 оны ТЭЗҮ-ээр бол 2021 оноос МУЗГ 34%-д оногдох ноогдол ашиг авч эхлэхээр байсан. ТЭЗҮ бол гэрээний бүрэлдэхүүн хэсэг. Гэтэл ил уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт( 3 орчим тэрбум ам $ буюу ойролцоогоор 70 орчим %)-ийг 2015 онд( байх) МУЗГ хүлээн зөвшөөрж Дубайн санамж бичгийг байгуулсанаар ноогдол ашиг авах хугацаа нь 2038 он болж даруй 17 жилээр хойшилсоныг ЗГ-ын төлөөний хүн УИХ дээр мэдээлсэн байдаг. 2014 оны сүүлчээр Н.Алтанхуягийн Шинэчлэлийн ЗГ-ыг огцруулаад АН болон МАН хамтарсан ЗГ-ыг байгуулсан. Энэ ЗГ-ын ерөнхий сайд нь АН, Сангийн сайд нь МАН байсан. Энэ Үеийн СЯ нь Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй тайланг хүлээн авснаар Дубайн санамж бичиг байгуулагдах үндсэн нөхцөл бүрдсэн гэдэг. Сүүлийн 2 ч ЗГ нь Оюутолгойн гэрээнүүдэд өөрчлөлт оруулах гэж байна, орууллаа гэж мэдээлсээр байна.Гэхлээ хэлэлцээр үргэлжилж байгаа гэж ойлгосон. Ер нь 2 этгээд хамтарсан компани байгуулна гэдэг эрх ашиг нэгдээд нэг завин дээр сууна гэсэн үг.

ӨНӨӨДӨР “АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ НЬ АМ $-ТАЙ ХАРЬЦАХТӨГРӨГИЙН ХАНШНЫ ОГЦОМ БУУРАЛТААС УЛБААТАЙ ХУДАЛДАН АВАХЧАДВАРЫН УНАЛТ, ИНФЛЯЦ БА ЮМНЫ ӨСӨЛТ, ӨНДӨР ЗЭЭЛИЙН ХҮҮ ЗЭРЭГ ГУРВАЛСАН ДАРАМТАНД ТЭСЭХИЙН АРГАГҮЙ” БОЛЖ БАЙНА. ХЭН Ч БАЙВАЛ АРД ИРГЭДДЭЭ ШҮҮМЖЛҮҮЛЭХГЭЖ, САЙН БАЙВАЛ ДАХИН СОНГОГДОХГЭЖ УИХГИШҮҮН БОЛДОГ БАЙХ. ИЙМД БИЭНЭ УДААД ИРГЭНИЙХЭЭ ХУВЬД ШҮҮДДЭЭ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БУЙГ ОЙЛГОНО БИЗЭЭ. АРД, АМЬДРАЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙНА.МИНИЙ ХУВЬД “ИРГЭН ХҮНИЙ САЙХАН ЧАНАР БОЛ МОНГОЛ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ “ГЭЖ БОДДОГ, ҮҮНДЭЭ ҮНЭН Ч НЭГЭН.ТҮҮНЧЛЭН МОНГОЛ ОРНЫ ИРГЭНИЙ ХУВЬД ХОЙЧ ИРЭЭДҮЙДЭЭ АЖИЛЛАЖ, АМЬДРАХӨНӨӨГИЙНХӨӨС ИЛҮҮ ТААТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОЖ ҮЛДЭЭХНЬ МИНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛТ , МӨН ҮЗЭЛ САНАА МИНЬ ЮМ.ИЙМД УЛС ТӨРӨӨС ГАРСНААСАА ХОЙШ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР ТОГТМОЛ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА. ТЭГЭЭД СОШИАЛ ОРЧИНД ТОГТМОЛ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛДАГ ЮМ. 2024 ОНЫ СОНГУУЛИАР 124 ГИШҮҮНТЭЙ УИХ БҮРДЭЖ, ОДОО 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА!

Гэтэл тэр Хувь нийлүүлэгчдийн гэрээний “компанийн үйл ажиллагааны зардал нэмэх нь хөрөнгийн зардлаас хөрөнгө оруулагч нь менежментийн 6 %-ийн төлбөр авах” гэсэн заалт нь хоёр хувьцаа эзэмшигчдэд ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Энэ төлбөр нь одоо 4% болсон гэж яригдсан байх. Өөрөөр хэлбэл энэ заалтаас болоод хөрөнгө оруулагч тал нь зардлаа өсгөж менежментийн төлбөр(МТ)-өөр ахиухан ашиг орлогыг урьдчилаад дангаараа авахыг хүснэ. ЗГ тал нь зардал бага байснаар ашгийн татвар( Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-ААНОАТ) их авах, улмаар энэ ААНОАТ төлсний дараахь ашгаас ноогдол ашгаа авахыг хүснэ. Энэ заалтаас ийнхүү хоёр талд ийм зөрчил үүссэн. Бүтээн байгуулалтын ид үед МТөлбөрийн 1% нь ААНОАТ-ын 4 %-тай тэнцэнэ гэж үзвэл, 24%-ийн ААНОАТ-тэй тэнцэх ашгийг хөрөнгө оруулагч тал МТөлбөрөөр урьдчилаад авчихна гэсэн агуулгатай. Уг нь МТөлбөрийг борлуулалтын орлоглос бүх зардлыг хассан татвар талөхийн өмнөх ашгаас өгдөг нь их нийтлэг юм билээ. Энэ тохиолдолд МТөлбөр нь их бага байх нь хамаагүй, шудрага, ил тод байвал болоо байх.Энэ тохиолдолд ХН-чид хооронд ямар ч зөрчил үүсэхгүй. Одоо бурууг МУЗГ нь хөрөнгө оруулагч талд өгөх нь ямар ч утгагүй. Ямар хүчээр тэр улс төрч сайд нарыг нь гэрээнд гарын үсэг зуруулчихсан биш. Хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн тухайд товчильё, хүн бүхэн ярьж байна. Одоогийн ЗГ гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлж байна гэж ойлгосон. Хэрэг болвол гэж бодоод бичлээ. Миний хэлэх нь ухаант дарга нарт бараг хэрэггүй байхаа, Тухайн жилийн улсын төсөв нь ард иргэдийн амьралд хамгийн их нөлөөтэй төрийн бодлогын шийдвэр юм. Ирэх оны Улсын Төсөв нь 2027 онд Монгол улсын“895 мянга” орчим өрхийн хэтэвч (орлого) Зузаарах уу? Дундарахуу гэдэгт хамгийн ихээр нөлөөлнө! УИХ-д өргөн баригдсан 2027 оны Төсвийн тухай багц хуулийг хууль санаачлагч нь буцаан татан авч Үндсэн хууль( ҮХ)болон бусад холбогдох хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. ҮХ болон улсын төсөвтэй холбогдсон бусад хуульд заасан “Төрийн бодлого тогтвортой байна” гэсэн заалт хэрэгжихгүй болоод удаж байна. Тухайлбал Төсвийн тогтвортой байдлын хуульд заасны дагуу ЗГ-аас өргөн барьж 6-хан сарын өмнө УИХ-аар батлуулсан Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдсон хуулийг өөрчлөх хуулийн төслийг 2027 оны төсвийн хуулиудтай хамт УИХ-д оруулаад иржээ. Энэ байдал нь 7-8 жил давтагдаж.Төсвийн хүрээний мэдэгдэл нь өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн үр дүнд үндэслэж ирэх онд, түүнчлэн дараагийн 3 жилд ДНБ-д эзлэх улсын төсвийн орлого, зарлага, инфляцийн голчийн түвшин зэрэг тогтоодог маш чухал хууль. Энэ хуулиа мөрдөхгүй бол ямар ч тодорхой зорилт, төлөвлөлт байхгүй, тогтвортой хөгжил нь зөвхөн амны уншлага төдий болсон улс болон хувирч байна. Тогтвортой гэдэг үг нь дараагийн 3-10 жил ( дунд хугацаа 5 жил, урт хугацаа 10 жил)-ийг илэрхийлдэг. Шалтгаан ҮХ-д зааснаар нь ЗГ болон Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх үүргийг УИХ-ын өмнө хариуцах үүрэгтэй. ҮХ болон улсын төсөвтэй холбогдсон бусад хуульд заасан “ Төрийн бодлого тогтвортой байна” гэсэн заалт хэрэгжихгүй болоод удаж байна. Тогтвортой гэдэг үг нь дараагийн 3-10 жил ( дунд хугацаа 5 жил, урт хугацаа 10 жил)-ийг илэрхийлдэг.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.