Хэнтий аймагт хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 192 тохиолдол бүртгэгджээ

48 минутын өмнө Мэдээ, мэдээлэл


Хэнтий аймгийн нутагт энэ сарын 05-ны өдрийн байдлаар 192 удаагийн тохиолдлоор давхардсан тоогоор 197 ширхэг хүрэн баавгай бүртгэгдээд байгаа талаар Хэнтий аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хэнтий аймгийн 12 сум 4 тосгоны нутагт дэвсгэрт 2026 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн суурьшлын бүсийн ойролцоо баавгай үзэгдсэн тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байдаг.

Иймд малчид, иргэд та бүхэн баавгайтай тааралдвал:

Баавгай руу ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх,
Гүйж зугтахгүй. Тайван байж, баавгайгаас аажмаар холдох,
Баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй байх,
Хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлох.
Гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байж
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага болон орон нутгийн холбогдох албаныханд яаралтай мэдэгдэнэ үү!!!!

 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.