Цас орсны улмаас 200 гаруй тээврийн хэрэгслийн осол бүртгэгджээ

18 минутын өмнө Мэдээ, мэдээлэл

 

Хүйтний улирал эхэлж, цас орсонтой холбоотойгоор авто замд халтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн осол гарч байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хошууч Г.Отгонтамир “Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас 07:00-10:00 цагийн хооронд 200 гаруй зам тээврийн осол бүртгэгдээд байна. Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар өвлийн дугуйгаа солиогүйгээс болж байна. Зарим жолооч нар дөрвөн улирлын дугуйтай учраас өвлийн дугуй авах шаардлагагүй гэж үздэг. Гэвч манай орны цаг агаар, замын нөхцөлд дөрвөн улирлын дугуй тохиромжгүй.

Өнгөрсөн шөнө ихэнх аймагт цас орсон байна. Иймд холын замд, ялангуяа даваа гүвээгээр зорчих гэж байгаа жолооч нар өвлийн дугуйгаа сольж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.