Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь групп”-ээс 500 мянган ам.долларын хандив авсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өглөө. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой зарим мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр “Уг мөнгийг өгөхөд байлцсан дөрвөн хүний хоёр нь гэрчилж байгаа бөгөөд хоёр цагийн бичлэг байгаа. “Бодь” групп нь Тавантолгойн төмөр замыг анх 600 сая ам.доллароор барина гэж гэрээлснээ 1.3 тэрбум ам.доллар болж, өртөг нь хоёр дахин нэмэгдсэн. Б.Энхбаярын найз одоогийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь “Бодь” группын Голомт банкинд ажиллаж байсан. Хувийн компаниараа дамжуулан Зөвлөх үйлчилгээ нэрээр 11 тэрбумыг “Бодь” группээс авсан. Одоо уг асуудалтай холбоотой гэрээг устгаж, өөрийнхөө намтраас ч тэнд ажиллаж байснаа хассан. Компанийхаа бүртгэлээс ч өөрийгөө хасуулсан. Нүүрсний жагсаалын үеэр Тавантолгойгоос нүүрс гараад байдаг ч мөнгө нь “Бодь” руу явчихдаг байсан. тус группын оффтейк гэрээний тонн тутмаас үнэ тохирсон зөрүүг нь улстөрчид хувааж авдаг байсан. Уг мөнгөнөөс 110 сая ам.доллар Эрдэнэс Монголоос -Тавантолгой-Төмөр зам-“Бодь” групп руу орохдоо Голомт банкны дансаар “ Валют арилжаа” нэрээр шилжүүлсэн. Тэр орой нь бэлнээр авч Үндэсний парк, зочид буудлууд, төрийн тусгай хамгаалалттай байгууллагуудад нэр бүхий улстөрчдөд тараагдсан. Эндээс Т.Аюурсайхан нэг сая ам.доллар авсан. Зохион байгуулсан Тавантолгой Төмөр замын ТУЗ-ийн дарга Мэргэн энэ үед надтай уулзах хүсэлт тавьж байсан. Энэ нэг удаагийн үйлдэл биш. Б. Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Отгонбаяр нарын хуульчид нэгдэж, хуулийн мануфляци хийн сенсаци үүсгээд, асуудал дээр нь дөрөөлж мөнгө авдаг. Францын Оранотой 300 сая ам.долларын гэрээ хийхэд ч дэмжихгүй бол акц хийж, унагана гэж явсан. Цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл таван тэрбумыг ч авч улстөрчдөд тараасан.
Түүнчлэн энэ их мөнгийг Богд уулын Арцатын аманд баригдаж буй орон сууцанд оруулж угааж байна. Б.Энхбаяр мэдээж өөрийн нэрээр хувьцаа эзэмшихгүй. Энэ мөнгөөр авсан Ланд-300 машиныг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихгүйгээр одоо ч унаж байгаа” гэлээ.
6 цагийн өмнө
2026-03-20
2026-03-20
2026-03-20
2026-03-19
2026-03-19
35054
25800
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.