
Хотын дарга асан Х.Нямбаатарыг Интерполоор эрэн сурвалжлах хүсэлтээ АТГ-аас илгээгээд 10 гаруй хоножээ. Тодруулбал, 2026.10.09-нд АТГ-аас дээрх хүсэлтийг илгээжээ. Гэвч өнөөдрийг хүртэл эрэн сурвалжилж байгаа мэдээлэл нийтлэгдээгүй байна.
Х.Нямбаатарыг яллагдагчаар татах санал гаргасныг прокурор есдүгээр сард баталсан байдаг. Гэвч Х.Нямбаатар тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө хилээр гарсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар холбогдох газруудаас хандсан ч ирээгүй, одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Х.Нямбаатар “Намайг Интерполоор эрж байгаа, сурвалжилж байгаа, нэг л их том хулгай хийсэн гэсэн зохиол бичиж байна. Туулын хурдны замыг хүчээр зогсоосон, урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг АТГ-ын битүүмжлэлд бий. Нэг сохор зоос ч дутаагаагүй. Гэрээ юм чинь урьдчилгаа төлбөр өгөх нь мэдээж. Харин зураг төсөлгүй ажил эхлүүлсэн гэхэд хариу хэлэхэд үүнийг тусгасан Засгийн газрын тогтоол бий. Энэ тогтоолыг Н.Учрал өөрөө батлуулсан. Хэрэв энэ буруутай үйлдэл юм бол Н.Учралд ч гэсэн хэрэг үүсгэж, надтай хамт шалга гэж АТГ-ын дарга З.Дашдаваад хэлмээр байна” хэмээсэн юм.
3 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
2026-10-21
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.