Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 272 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түймрийн тархалтыг зогсоож, хяналтад авсан бөгөөд нэмэлтээр Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэхээр өчигдөр хөдөлжээ.
Улсын хэмжээнд он гарснаас хойш тавдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12 аймгийн 56 сум нийслэлийн 3 дүүрэгт нийт 82 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Түймрийн эрсдэл бүхий зургаан аймгийн 15 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 алба хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ.
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87738
31740
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.