Дотоод ертөнц бол асар их хүч юм

2021-09-30 Танин мэдэхүй

Энэ их хүчний нөлөө бидний амьдралын тохиолдол бүрт тусгалаа олж, азгүйтэл болон бүтэлгүйтэлд нөлөөлж байдаг. Харин хүссэн үр дүнгийнхээ талаар дотоод ертөнцдөө өөрийн гэсэн киног бүтээсний үр дүнд тэрхүү дүрслэл нь бодит амьдрал дээр хэрхэн биелэлээ олж байдаг талаар тодорхой жишээнүүд дээр тайлбарлая.

Арнольд Шварцнеггерийн төсөөлөл биелэлээ олсон нь Саятан, амжилттай улстөрч, үл хөдлөх хөрөнгийн наймааны томоохон хөрөнгөтөн, кино од, бялдаржуулах урлагийн 5 удаагийн “Орчлонгийн мистер” тэрбээр энэ бүх амжилтад өөрөө хүрсэн. Түүнд тархи бүгдийг бүтээнэ гэдэг итгэлээс өөр юу ч үгүй үе байсан юм.

Тэрбээр “Би бүр бага байхаасаа л ямар байхаа хүссэнээрээ харж чаддаг байсан. Би бодол санаандаа ийм болно гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тархи үнэхээр гайхамшигтай. “Орчлонгийн мистер”-ийг анх хүртэхээсээ өмнө би өөрийгөө тэмцээнд ялж байгаагаар ургуулан боддог байлаа. Гол шагнал минийх. Энэ үзэгдлийг би дотоод сэтгэлдээ асар олон удаа харсан болохоор сүүлдээ тэр шагналыг авна гэдэгтээ эргэлзэхээ больсон. Миний иймэрхүү төсөөлөл кино урлагийн салбар дах амжилтанд маань ч нөлөөлсөн юм. Би өөрийгөө “Авъяастай, мөнгө их олдог жүжигчин” хэмээн төсөөлөн боддог байлаа.” хэмээн ярьсан юм.

Харин Крис Полайны амжилтад сэтгэл зүйн бэлтгэл нөлөөлсөн нь Европын аваргын цомыг 1976-1982 онуудад 6 жил дараалан авсан Баруун Германы цанын багийн гишүүн Крис Полайн хэлэхдээ “Биднийг бэлтгэл хийх үед сэтгэлийн хүчийг тогтворжуулах зорилгоор сэтгэл судлаач ажилладаг байсан. Бэлтгэлийн дараа бид бясалгал хийдэг байв. Сэтгэлзүйч биднийг бодол санаандаа бүх саад, трамплин, эргэлтүүдийг туулж байгаагаар төсөөлөхийг хүсдэг байсан. Энэ үед бид жинхэнэ дасгал хийж байгаа мэт их ачаалалтай ажилладаг байлаа. Спортын амжилт бусад зүйлсийн нэгэн адил өөрийн үйлдлийн тодорхой төсөөллийг бий болгож чадахаас шууд хамаардаг” гэж ярьсан юм. Тэрбээр өдгөө хүмүүст сэтгэл зүйн хүчээр бизнес болон спортод хэрхэн амжилт гаргахыг зөвлөдөг компанийн захирал. Брайан Эдвард өдөрт 20 минутыг өөдрөг төсөөлөлд зарцуулдаг Даатгалын байгууллагад ажилладаг Брайан Эдвард орой бүр унтахаасаа өмнө үйлчлүүлэгч нартай уулзаж байгаагаар, тэд сайхан зантай бөгөөд амь насаа дуртайяа даатгуулж байгаагаар маргаашийн ажлаа төсөөлөн боддог аж. Тэр унтахаасаа өмнө 10 минут, өглөө сэрээд мөн л 10 минут энэ тухай боддог. Өдөрт 20 минутыг өөдрөг зүйл ургуулан бодож, төсөөлөхөд зарцуулдаг байна. Үүнийхээ үр дүнд Брайан бусад байцаагчдын хагас жилд хийдэг ажлыг нэг өдөрт л хийж чаддаг юм. Гурван өөр хэтийн зорилготой хүн амжилтад хүрэхийн тулд нэг л аргыг хэрэглэсэн байна. Энэ бол сэтгэлдээ ургуулан үзэх буюу төсөөлөн бодох арга юм. Өөрөөр хэлбэл, болоогүй тохиолдолд өөрийгөө оролцуулан, нөхцөл байдлыг нь тооцоолон дүрслэн бодох арга юм.

Энэ аргыг амжилттай хэрэглэхийн тулд:

  1. Юу хүсч байгаагаа тодорхойл. Шалгалтаа амжилттай өгөх, тушаал ахих, хэн нэгэнтэй танилцах, их мөнгө олох гэх мэт.
  2. Тайвшир. Ажлаасаа хэдэн минут хөндийрөөд бие, сэтгэлээ амраа.
  3. Хүсч байгаа үр дүнгийнхээ талаар 5-10 минут төсөөлөн бодож, тодорхой дүр зураг бүтээ. Түүнийгээ бодит байдалд хэрэгжтэл нь хэдэн долоо хоног, хэдэн сарын турш давтах хэрэгтэй. /Аливаа зүйлийг нэг юм уу хоёр удаа бодох нь хангалттай биш./ Таны дотоод сэтгэлдээ бүтээсэн бяцхан кино бол танд үйлчлэх бодит хүч. Магадгүй танд эргэлзээ төрж болох юм. Энэ тохиолдолд уг бодлоо анзааралгүй орхи. Саадгүй үүссэн шигээ аяндаа арилна.

Мөн Алан Ричардсоны алдартай туршилт Сэтгэлзүйч Алан Ричардсоны алдартай туршилтын талаар өгүүлье.

Тэрбээр оюутны сагсан бөмбөгийн багийг гурван хэсэгт хуваагаад, тоглогч бүрийн хувийн амжилтыг тэмдэглэж авсан байна. Эхний багийн тоглогчид өдөр бүр бэлтгэл хийдэг байж. Хоёрдугаар багийнхан ямар ч бэлтгэл хийдэггүй. Харин гуравдугаар багийн тамирчид огт өөр төрлийн бэлтгэл хийсэн байна. Тэд зааланд очихгүйгээр гэртээ суугаад бэлтгэл хийж байгаа мэтээр төсөөлөн боддог байж. Өдөрт 30 минутын турш тоглолтод оролцон, асар их онооны зөрүүгээр хожиж байна хэмээн төсөөлнө. Ингээд сарын дараа гурван бүлгийг дахин шалгасан байна. Өдөр бүр бэлтгэл хийж байсан нэгдүгээр багийн тамирчдын амжилт 24 хувиар өссөн бол хоёрдугаар багийнханд өөрчлөлт гарсангүй. Харин зөвхөн бодолдоо бэлтгэл хийж байсан гуравдугаар багийнхны амжилт бодитоор бэлтгэл хийж байсан нэгдүгээр багийнхны амжилттай бараг адилхан байсан байна. Энэ бол бүтээлч ургуулан бодох арга асар их хүчтэй гэдгийг нотлосон нэг л жишээ. Тиймээс зөв ашиглах юм бол ургуулан бодох чадвар нь хүний хамгийн том боломжуудын нэг гэдгийг та хүлээн зөвшөөрч, яг одооноос эхлээд туршаад үзээрэй. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Жон Кехо “Далд ухамсар бүхнийг чадна”

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.