ТАНИЛЦ: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрүүд

2025-01-12 Нийслэл

Хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж байна.

Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Үүний нэг нь богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай бөгөөд ирэх 5-6 дугаар сард тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Трамвайн эхний шугам Нисэхээс Д.Сүхбаатарын талбай хүртэл явна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.