Нийслэлийн цэрэг татлага эхэллээ

3 цагийн өмнө Нийслэл


Нийслэлийн хэмжээнд II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс /2024.10.18/ эхэллээ. Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 20-ныг хүртэл үргэжлэх юм. Зарлан дуудах хуудас тараах ажил 72 хувьтай үргэлжилж байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд цэргийн төв дамжин дээр давтан үзэж онош тавьдаг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараа шууд цэргийн ангид хүргэхээр төлөвлөжээ. Хугацаат цэргийн албан хаагчдыг алба хаах хугацаанд нь англи хэл болон компьютерийн мэдлэг дээшлүүлэх хөтөлбөрийг оруулж өгсөн байна.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэг 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль

Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль

Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль

Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль

Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль

Налайх дүүрэг Политехник коллеж

Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль

Багахангай дүүрэг “Хангай” цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулж байна.

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай ажээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.