Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомог, “Р.Чойном” нэртэй түүний зохиол бүтээлийн 13 боть ном гаргажээ. Энэхүү уран бүтээлийн нээлт болон эрдэм шинжилгээний хурал маргааш Хүүхдийн төв номын санд болно.

Эхний ботиудад түүний шүлэг, найраглал, шүлэглэсэн тууж, роман, орчуулгын бүтээлүүд байх бөгөөд сүүлийн ботиудад  түүний тухай дурсамж, хууч, яриа, сурвалжлага, ярилцлага, шинжлэл, судалгаанууд багтжээ.

А.Уянга