УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралаан өнөөдөр 14:00 цагт болно. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Мөн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт, Засгийн газар 2026.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Бум-Очир 2026.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
16 минутын өмнө
19 минутын өмнө
30 минутын өмнө
2026-11-17
2026-11-9
2026-11-9
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.