Үерийн өртсөн 143 500 м.кв талбайг ариутгаж халдваргүйжүүлэв

2023-08-9 Нийслэл

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн улмаас үүссэн лаг шавар, хогийг цэвэрлэх ажилд Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Цагдаагийн байгууллага, нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 23 байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид өчигдөр хүртэл 3,975 тн лаг шаврыг 165 рейсээр зөөж, 111 өрхийн хашаа буюу 143 500 м.кв талбайг ариутгаж халдваргүйжүүлэн, далан хөвөөний засвар дүүргэлтэд 179 рейс машинаар 3,487 метр куб дайргыг ачиж зөөжээ.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон айлуудыг БЗД-ийн 21 дүгээр хороо, Тоосгоны хэсэгт байрлах 5 га газарт нүүлгэн шилжүүлэхээр гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлс зэргээр бэлтгэж байна. Түр хорогдох байрыг ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн урлаг зааланд дэлгэж, 49 иргэнийг байрлуулан, тусламж үйлчилгээг үзүүлж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.