ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-05-1 Тендер

 

            Огноо : 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүрэг, 31 дугаар хороо хүртэлх замаас зүүн тийш хуучин зам руу холбох авто замын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0095

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос: Сонгинохайрхан дүүрэг, 31 дугаар хороо хүртэлх замаас зүүн тийш хуучин зам руу холбох авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны меркантын системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь  төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй байна.

 

  1. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байх.

 

  1. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад  хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг ирүүлнэ.

 

  1. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил (2015, 2016 он)

2015, 2016 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлнэ.

 

  1. Тендерийн баталгааны үнийн дүн:

“8 675 000”  /Найман сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

  1. Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:

“Авто Замын тухай” хуулийн 5.1.4 дэх заалт  болон “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  тухай” хуулийн 15.15.4 дэх заалтын дагуу Зам Тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 1-ний 152 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын:

3.7.1.1 ЗБ-1 Хатуу хучилттай зам барих  эсвэл

Зам Тээврийн сайдын 2010 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох тусгай журмын:

2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах ажлыг гүйцэтгэх зөвшөөрөлтэй байх.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 цагаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 давхар,утас: 75757810

 

Цахим хаяг: www.ub-procurement.mn, www.tender.gov.mn

 

 

 

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.