ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-06-10 Тендер

Огноо : 2017 оны 04 дүгээр сарын 18-ний   өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар хотын Нийтийн  номын  сан болон  Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн  Жаргалант  тосгоны  Соёлын ордны  дэргэдэх  номын  сангуудыг цахим системд холбох  ажлын хүрээнд худалдан авах компьютер, техник  хэрэгсэл, бусад дагалдах  төхөөрөмжүүд ”

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0046

 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар хотын Нийтийн номын сан болон Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Соёлын ордны дэргэдэх номын сангуудыг  цахим системд холбох  ажлын хүрээнд  худалдан авах  компьютер, техник хэрэгсэл, бусад дагалдах төхөөрөмжүүд ” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер нь дараах багцаас бүрдэнэ. багцгүй

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлчийн 2 жил /2015, 2016 он/ийн борлуулалтын орлогын дундаж  нь багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн  50 %-иас багагүй ижил төстэй ажил хийсэн байна. 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 он.

Тендерийн баталгааны үнийн дүн: 211,000 /хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөг дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр,  10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757806

Цахим хаяг:   www.tender.gov.mn, www.ub-procurement.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.