Загастайн даваанд хатуу хучилттай авто зам тавьж байна

2021-08-27 Мэдээ, мэдээлэл

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг. Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй давааг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд гүйцэтгэж байна.

Авто замын бүтээн байгуулалтын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд аравдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.