Ирэх сарын 3-наас 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг УОК гаргажээ

2021-03-29 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагт коронавирусийн 575 тохиолдол шинээр батлагдсан нь УОК, Засгийн газрын түргэн авахад хүргэв. Ирэх сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй гэх амлалтаа Засгийн газар хүрэхийг эрмэлзэж, өнгөрсөн хугацаанд нүдээ аньж, чихээ бөглөн урагшилж байна.

Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зүгээс халдварын тархалтыг хүрээг хумихын тулд 14-21 хоногийн хатуу хөл хорио тогтоох шаардлагатайг өдөр бүр сануулж байгаа. Гэвч хөл хорио тогтоосноор эдийн засаг сөхөрч, иргэдийн амьжиргаа доройтно гэх байдлаар Засгийн газар цааргалж, өдөр хоногийн өнгөрөөсөн хэвээр. Коронавирусийн батлагдсан тохиолдол ч нэмэгдсээр…

Ганц нийслэл гэлтгүй 13 аймагт өдгөө халдвар батлагдаад байгаа. Эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдсэн. Хөнгөн өвчитнүүдийг гэрээр эмчилж байгаа ч эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муудсан гээд олон зүйл бий. Тиймээс цаг алдалгүй, шуурхай арга хэмжээ авах шаардлага УОК, Засгийн газарт тулгараад байна. Одоогийн нөхцөлд хөл хорио тогтоох эсвэл одоогийн арга барилаа өөрчилж, цар тахалтай тэмцэх. Эс бөгөөс энэ байдлаараа нийтээрээ цар тахалд нэрвэгдэх нь цаг хугацааны асуудал болсон гэхэд хатуудахгүй.

Тэгвэл УОК цахимаар хуралдаж, цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан, ЭМЯ-аас УОК-д ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг харгалзан үзэж 2021 оны 4 сарын 03-ны өдрөөс 4 сарын 18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.  Засгийн газрын хуралдаанаар асуудлыг эцэслэнэ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.