Монголын волейболчид эхний хожлоо байгуулав

2017-05-22 Спорт
Монголын волейболчид эхний хожлоо байгуулав

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж буй. Монголын баг өчигдөр /2017.05.21/ эхний тоглолтоо Макаогийн багтай хийж, 3:0 харьцаагаар ялалт байгуулав. Манай волейболчид өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай хийнэ. Тоглолт 19.00 цагаас эхэлнэ.

Тэмцээний явцын дүн

Хэсэг:

  • А хэсэг: Монгол, БНСУ, Макао /БНХАУ-ын баг оролцох боломжгүй болсон/
  • В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ

V.20 /Бямба/

  • БНСУ – Макао 3:0 /25:13, 25:9, 25:9/
  • Тайвань –Япон 1:3 /19:25, 21:25, 25:21, 16:25/
  • БНАСАУ – Хонгконг 3:0

V.21 /Ням/

  • 14:00 Тайвань – БНАСАУ 3:0 /25:21, 25:19, 25:21/
  • 16:00 Нээлтийн арга хэмжээ
  • 17:00 Монгол – Макао 3:0 /25:21, 25:14, 25:17/
  • 19:00 Япон – Хонгконг 3:0

V.22 /Даваа/

  • 15:00 Тайван – Хонгконг
  • 17:00 БНАСАУ – Япон
  • 19:00 Монгол – БНСУ тус тус тоглоно.

‘Буянт-Ухаа’ ордонд болж буй Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг ETV сувгаар шууд үзээрэй.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.