Д.Ганхуяг Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч болов

2017-05-21 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан хүчний холбооны 2017 оны ээлжит хуралдаан болсон байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга, тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнөөр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг дараагийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.

АХХ-ны хуралд АН-ын экс дарга З.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одхүү, Д.Арвин, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо нарын эрхмүүд оролцсон байна.

О.Соёмбо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.